ОНОН МӨРНИЙ ШУГУЙ, АРАЛ, ТЭРГҮҮН ӨНДӨРИЙН БҮТЭН ӨДРИЙН ЯВГАН АЯЛАЛ

Монголын нууц товчоонд гардаг Тайчуудад буурин дээрээ хаягдсан бэлэвсэн Өүлэн эх өөрийн таван хүүгээ асран хамгаалж өсгөн тэжээсэн түүхт Ононгийн шугуйн дагуу хийх нэг өдрийн аялал юм. Энэхүү аяллын явцад Онон мөрний шугуй, арал нь ямар үзэсгэлэнтэй, ой мод жимс бутаар арвин, гол ус нь загас жараахай төрөл бүрийн усны шувууд чуулсан үнэхээр л Дэлхийн хамгийн том эзэнт гүрнийг байгуулсан их хааны төрж өссөн нутаг ийм л байх гэсэн мэдрэмжийг төрүүлэх сайхан аялал юм.  Аялалын үеэр онгон зэлүүд Онон мөрний усанд умбан ариусаж байгалийн сайхан орчинд өдрийн хоолоо иднэ. Төрөл бүрийн шувууд, бор гөрөөс зэрэг зэрлэг амьтдыг аялахдаа харах боломжтой. Хөтөч нь танд байгалийн сайхан хэрхэн нэгдэж энэхүү өвөрмөц ертөнцийг бүрдүүлж буйг болон Монголын нууц товчоо, Их эзэн Чингис хааны бага идэр настай холбоотой түүхийн хэсгээс тайлбарлан таниулна. Аялал Онон мөрнийг даган Тэргүүн өндөр уулын ард хүрэх бөгөөд тэнд аялагчдыг бааз хүргэх унаа тосож авна.

Монголын нууц товчооны 79-р бүлэгт... Тэгж байтал, тайчуудын Таргудай Хирилтуг, шадар нөхдөө дагуулж, "Хурганы үс гуужив, төлөгний бие төлжив" (Өэлүний хөвүүд тэнхрэв) гэж довтлохоор ирэв. Тэднээс айж Өэлүн үжин хөвүүдийн хамт ой шугуйд дутаав. Бэлгүтэй мод хугалж шивээ барив. Хасар харван байлдаж, Хачиун, Тэмүгэ, Тэмүлүн гурвыг уулын завд нууж байхад тайчууд бархиран өгүүлрүүн: "Тэмүжин ахаа гаргаж өг. Бусад чинь хэрэггүй" гэхийг сонсоод Тэмүжинийг сэм оргуулан ойд дутаалгав. Үүнийг тайчууд мэдээд нэхэн хөөхөд Тэмүжин, Тэргүүн өндрийн шугуйд шургаж орвол тайчууд нэвтрэн орж чадсангүй хүрээлэн сахив... хэмээн гардаг Тэргүүн өндөр нь Онон мөрөн болон Эгийн голын уулзварын ард Батширээт сумын төвийн зүүн хойно байрлах өндөр уул билээ.

 

Аяллын хугацаа: 6 цаг бөгөөд аялагчдыг бааз руу тээвэрлэх хугацаа багтсан.

Аяллын багцад багтсан зүйлс: Хөтөч, тээвэрлэлт, өдрийн хоол, халуун хүйтэн уух зүйлс, органик-гэрийн гурилан талх, цөцгий, жимсний чанамал зэрэг орон нутгийн хүнсний бүтээгдэхүүн.

Аялагчдын тоо: 4-өөс дээш

Бэлдэх зүйл: Уулын аяллын гутал, жижиг үүргэвч

Үнэ, төлбөр:  …...- нэг хүний

Насны хязгаар: 13 наснаас дээш