“ОНОН” МӨРНИЙ ЗАГАСЧЛАЛ

Онон мөрөн нь Хэнтийн нуруунаас эх авдаг бөгөөд зүүн хойд зүгийг чиглэн Монголын нутгаар 298 км зам туулж, Оросын Холбооны Улсын хилийг давж, Сибирийн Өвөр Байгалын хязгаарын нутгаар дайран Ингода голтой нийлж Шилка голыг үүсгэдэг.

Их Монгол Улсыг үндэслэгч Чингис хаан Онон голын дээд бие дэх Дэлүүн Болдогт төрж өссөн гэгддэг бөгөөд 1206 онд түүнийг их хаанд өргөмжлөх Их Хуралдай ч бас Онон голын хөвөөнд болжээ.

Загасчид ОНОН мөрний эрэг дагуу загасчилна. Энэхүү мөрөн гол нь Тул-таймень /Hucho taimen/, Цулбуурт загас/ Хар мєрний цулбуурт загас - Амурский сом / Parasilurus asotus/, Алгана-окунь /Perca fluviatus/, Булуу цагаан - Карп /Cyprinus carpio/, Зэвэг - Ленок /Brachymystax lenok/, Цурхай-Щука /Esox lucius/, Хилэм-Осётр /Acipenser/,  Xорхой загас/Шивэр жарас - Миноги /Lampetra japonica/, Шивэр хадран - Хариус /Thymallus arcticus/  загас зэрэг олон төрлийн загаснуудтай. 

Аяллын хугацаа: ... цаг орчим

Үнэ, төлбөр: …  - 1 хүний

Багтсан: Хүргэлт, туршлагатай хөтөч, кофе/цай, нарийн боов

Аялагчдын тоо: 2-4 хүн

Насны хязгаар: 12-с дээш нас  

Улирал: 7 сарын 01-с 10 сарын 01