Жуулчны бааз нь зуны турш морин аялал зохион байгуулдаг. Морь унах нь хүний биеийн булчинг жигд ажиллуулж их эзэнт гүрэн байгуулж байх үеийн Монгол цэргүүдийн түүхэн ялалтын гол хүчин зүйл болсон Монгол морины гайхамшгийг мэдрэх, хүн байгаль, хүн гэрийн тэжээвэр амьтны амьд харьцааг мэдрүүлэх дахин давтагдашгүй мэдрэмжийг олгох сайхан аялал юм.   Аялагчид нь байгалийн сайханд нүд баясан аялахаас гадна аяллын маршрутыг сонгох боломжтой. Аяллын явцад морины явдлын төрөл бүрийн хэмнэлийг хөтөчөөр заалган сурч ирнэ. Морин аяллын үеэр хэсэгхэн газар амраад, үдийн хоолоо иднэ.

Аяллын хугацаа: Дунджаар 3-4 цаг морь унана

Багтсан зүйлс: Туршлагатай хөтөч, морь унах, хамгаалалтын малгай, өдрийн хоол

Аялагчдын тоо: 2-20 хүн

Үнэ, төлбөр: Онон Ёл баазаас хөдлөөд, буцаж ирэх - 1 хүний ... ₮ Хүргэлттэй бол 1 хүний ... ₮