КАЯАК ЗАВИНЫ АЯЛАЛ

Их эзэн Чингис хааны төрж өссөн алдарт Онон мөрнөөр каяак завиар аялах аялал. Аюулгүй ажиллагааны зааварчилгаа болон тоног хэрэгсэлтэй харьцах нарийн зөвлөгөөг аялагчдад өгсний дараа голын урсгалаар хөвж аялна. Туршлагатай хөтчийн хамт Онон мөрний усанд аялагчид нь алгуурхан тайвнаар завиа өөрсдөө сэлүүрдэн хөвөн аялна. Аялалын үеэр, голын эрэг дагуу байрлалтай зогсоолд зогсож хөтчийн бэлвсэн ил гал тойрон өдрийн хоолоо иднэ. Өдрийн хоолны дараа үргэлжлүүлэн аялж Монголын нууц товчоонд гардаг Тэргүүн өндөр хэмээх хайрханы ар доор хүртэл аялж аялалаа дуусгах бөгөөд энд аялагчдыг баазад хүргэх машин тосож авна.

Аяллын хугацаа: 6-8 цаг

Үнэ, төлбөр: .... ₮ нэг хүний

Багтсан зүйлс: Мэргэжлийн хөтөч, аюулгүй байдлыг хангах хэрэгсэл, каяак завь,  PFD (аврах хантааз), сэлүүр, өдрийн хоол, хөнгөн зууш, уух зүйлс, шумбах хэрэгсэл - шаардлагатай бол.

Аялагчдын тоо: 3-7 хүн

Хамгийн бага нас: 12 -с дээш настайг насанд хүрсэн аялагчдын тоонд оруулж тооцно.