Байрлах байр

МОДОН БАЙШИН

Манай жуулчны баазын байшин нь нэмэлт дулаалга байхгүй зуны зориулалттай дүнзэн байшин бөгөөд нэг байшинд 4 хүртэл аялагч байрлаж болно.

Байшин нь дотроо ариун цэврийн өрөө байхгүй ба  нэгдсэн ариун цэврийн өрөө, усанд орох шүршүүр байшингаас холгүй зайд тусдаа байрлана.

Үнэ, төлбөр:

 

АРИУН ЦЭВРИЙН ӨРӨӨ, ШҮРШҮҮР

Манай бааз нь эр, эм тусдаа цэвэр усан хангамж бүхий ариун цэврийн өрөөтэй бөгөөд тус бүрдээ усанд орох шүршүүртэй. 

Үйлчилгээнд багтсан зүйлс: /алчуур, саван, шампунь./  

 

МОДОН САУН

Уурын саун нь холын замд аялагчдын биеийн алжаалыг тайлах ба сэтгэл санааны гүн тайвширлыг мэдрүүлнэ.

Энэхүү дүнзэн байшин бүхий орос саун нь 4 хүртэл хүн ороход тохиромжтой.

  • Үйлчилгээнд багтсан зүйлс: 2 цаг үйлчлүүлэх, /алчуур, биений үрүүл, саван, шампунь./

          Орос саун : 1 хүний ... ₮

  • Саун/амрах багц: 3 цаг хүний тоо хамаарахгүй /хүйтэн уух зүйлс, алчуур, үрүүл, саван, шампунь – ... ₮/ нийт төлбөр
 

МОНГОЛ ГЭР

Монгол гэр бол Төв Азийн нүүдэлчин ард түмний уламжлалт гэр сууц юм. Монгол гэр 3000 орчим жилийн тэртээгээс одоогийн хэв шинж нь бүрэлдэн, хүний амьдралын гол хэрэгцээ болсоор өнөө цагт иржээ. Нүүдэллэн аж төрөхөд хамгийн сайн зохицсон гэр сууц нь бүтэц зохиомжийнхоо хувьд ихээхэн сонирхол татдаг билээ. Хөнгөн, авсаархан, удаан эдлэгддэг, агаарын солилцоо сайн, архитектурын онцгой шийдэлтэй гэх мэт олон тодотголыг гэрт өгсөн байдаг.

XIII зууны монголчуудын гэр тэрэг хэмээх нэгэн сууцны тухай дундад зууны жуулчдын тэмдэглэлд "гэр тэрэгтэй нүүдэл нь их хот нүүж яваа мэт сүртэй" харагддаг тухай тэмдэглэсэн нь бий. Байнгын хэрэгцээний гэр сууцыг хийц, гадаад хэлбэрээр нь монгол, түрэг гэр гэсэн хоёр үндсэн ангилалд хамруулна. Монгол гэрийг халх, ойрад, буриад гэж ялган үздэг.

Манай жуулчны бааз нь орчин үеийн модон араг хийцтэй Монгол гэрээр үйлчилдэг.

Нэг гэрт 4 хүртэл хүн байрлаж болно. Гэр нь дотроо ариун цэврийн өрөө байхгүй ба  нэгдсэн ариун цэврийн өрөө, усанд орох шүршүүр гэрээс холгүй зайд тусдаа байрлана.

Үнэ, төлбөр: