Чингис хааны өлгий нутаг Хэнтий аймгийн түүхийн дурсгалт “Рашаан хад”, “Өглөгчийн Хэрэм”, “Онон Мөрөн” маршрутаар аялж түүх, археологийн дурсгалт газрууд болон, байгалийн үзэсгэлэнтэй танилцан аялж амрах хагас өдрийн морин аялал бүхий 4 өдөр, 3 шөнийн аялал

 

 

1 дэх өдөр. Улаанбаатар хот.

Аялагчдыг Улаанбаатар хотын “Чингис Хаан” нисэх буудлаас тосож авах, Ресторанд оройн хоол идээд автобусаар Хэнтий аймаг руу хөдлөнө. Хол замд явах тул хувийн бэлтгэлээ хангасан байна. Улаанбаатар хотоос 220км зайд байрлах Хэнтий аймгийн Жаргалтхаан суманд гэр буудалд бууж хоноглоно.

2 дахь өдөр. Хэнтий аймаг. Батширээт сум руу хөдлөх

Жаргалтхаан сумын гэр буудалд өглөөний цай уун Чингис Хааны төрсөн нутаг болох Хэнтий аймгийн нутгаар аялах аялал эхэлнэ. Таныг сонирхолтой урт аялал хүлээж байгаа тул камераа биедээ авч явахаа мартуузай!

Жаргалтхаан сумаас хөдлөн Өмнөдэлгэр сумын төв хүртэлх зам дагуу Монгол нүүдэлчин малчин айлуудаар дайран явах ба малчин айлаар зочилж нүүдэлчдийн амьдралтай танилцана.  Жаргалтхаан сумаас 60км яваад Өмнөдэлгэр сумын төвөөр дайран нүүдэлчин малчдын аж амьдралыг замын турш харан Хурхын гол, Хурхын хөндийг туулан Монгол туургатны их хаадын өлгий нутгийн түүх, археологийн чухал газар Рашаан хаданд ирнэ.

Рашаан хад нь чулуун зэвсгийн үеэс эхлээд 16-р зууны үе хүртэлх он цаг үед хамаарах ан амьтан, хүнийг зургийг цоолборлон зурсан хадны сүг зураг, Кидан, Араб, Перс, Түвд, Хятад, Монгол бичгээр бичсэн 20 гаруй бичээс, Монголын их хаадын тамганаас эхлээд овог аймгуудын тамганы дүрсийг багтаасан боржин хад, чулуун зэвсэг, хүрэл, төмөр, хүннүгийн үед хамаарах булш, хүрэл, Хүннү, Кидан, Монголын эзэнт гүрний үед хамаарах түүхэн дурсгалууд олон байдаг түүх, археологийн баялаг үзмэртэй дурсгалт газар юм. Рашаан хадны дурсгалт газрыг үзсэний дараа боолтын үдийн хоол идсэний дараа Өглөгчийн хэрэм лүү аялал үргэлжлэнэ.

Өглөгчийн хэрэм нь Хэнтий аймгийн Батширээт сумын төвөөс баруун урагш 45км, Баян гол өглөгчийн голд нийлэх билчирээс 8-10 км зайд, Дайчин уул хэмээх нарс, шинэсэн ойтой уулын аманд шавар наалтгүйгээр чулууг нямбайлан уул түшүүлэн барьсан хэрмийг Өглөгчийн хэрэм гэдэг. Ойролцоогоор 3км орчим, урд, өмнө талдаа  хоёр хаалганы оромтой, дотроо жижиг шороон далангийн үлдэц бүхий эл чулуун хэрмийн ханын  өндөр хамгийн өндөр хэсэгтээ 3.1м өндөр, 2.5м зузаантай байгаа. Хэрмийн дунд алсаас тодхон харагдах гозгор хадан цохиог нутгийн ардууд “Чингисийн морины уяа” хэмээн домоглодог. Өглөгчийн хэрмийн дотор хананд тулган шороон дэвсэг нэмж тэгшилснээс үндэслэж Зөвлөлтийн эрдэмтэд 12-14-р зууны үеийн нум сумчдын бэхлэлт байсан болов уу гэж үзсэн тал бий. 
Харин түүхч Х.Пэрлээ тэндээс олдсон олдвор шавар савны хагархайнуудаар баримжаалан Хятаны үед холбогдоно гэж тогтоосон байдаг.

Дээрх түүх, археологийн дурсгалт газруудаас цааш шороон замаар аялж Батширээт сумын төвөөр дайран Ёл нуурын эрэг дээр байрлах “Онон Ёл” жуулчны баазад очиж монгол гэр болон модон байшинд байрлана.

Энд оройн хоол идэх ба оройн хоолны дараа тэнгэрийн оддыг ажиглах, нуурын усанд шөнө завиар аялах боломжтой

3 дахь өдөр. Монголын их Хаан Тэмүүжингийн өссөн нутаг Онон гол руу аялах морин аялал

Өглөөний цай.

Энэ өдөр та байгалийн үзэсгэлэнг тольдохын сацуу, адал явдалт аялалуудад хамрагдах тул хувийн бэлтгэлээ сайн хангана уу.

Морь унах, морины хэрэгсэл, морьтой харьцах талаар товч танилцуулга. Явган алхах, нуураар завиар аялах, нуурын уснаас загас барих, саунд орох болон нуурын усанд сэлэх  боломжтой.

Үдийн хоол.

Үдийн хоолны дараа Монголын их хаадын ундаалж өссөн Онон голын зүг морин аялалд гарах бөгөөд морин аяллыг хөтөч орчуулагч нар тус бүр морьтой ахлан гарах ба морин аялагчдыг ундны ус, ахуйн хэрэглэл болон анхан шатны тусламж үзүүлэх машин дагалдан гарна. Энэ аялал нь ой мод бүхий уул даван Онон голын эргийн шугуй дамжин нийт 14км үргэлжлэн Онон голын гүүрэн дээр түр амрана. Эндээс аялагчдыг автобусаар авч “Онон Ёл” жуулчны баазад эргэн ирнэ.

Үдэлтийн оройн зоог

Монгол үндэсний хорхог зэрэг хоолыг хийж гадаа хоолох ба уран сайханчдын Буриад ардын дуу, бүжгийн бичил тоглолтыг гадаа үзэх бөгөөд уран сайханчидтай зургаа авахуулах, галын наадам хийн Ёохор бүжиг бүжиглэснээр аяллын 3-дахь өдрийн арга хэмжээ дуусаж амарцгаана.

4 дэх өдөр.

Өглөөний цай. Автобусанд сууж Улаанбаатар хот руу хөдлөх. Жаргалтхаан суманд үдийн хоол идэх. Улаанбаатар хот орох замд Цонжин болдог дахь Чингис Хааны хөшөөт цогцолбор үзэж дурсгалын зураг авахуулах. Улаанбаатар хотод ресторанд оройн хоол идсэний дараа Чингис Хаан олон улсын нисэх буудал явах.

Аяллын хугацаа: 4 өдөр

Аяллын багцад багтсан зүйлс: 

Аялагчдын тоо: 4-өөс дээш

Бэлдэх зүйл: Уулын аяллын гутал, жижиг үүргэвч

Үнэ, төлбөр:  …...- нэг хүний

Насны хязгаар: 13 наснаас дээш