ЁОХОР НААДАМ

Хэнтий аймаг дахь жил тутмын эвэнт арга хэмжээ болсон Ёохор наадмын тухай.

Монгол улс морин хуурын уламжлалт урлагийг 2003 онд, монгол ардын уртын дууг 2005 онд хүн төрөлхтний утга соёл, аман өвийн шилдэг дээжист тунхаглуулж ЮНЕСКО-ийн батламж авсан билээ. Монгол улсын засгийн газраас “ Ардын уламжлалт урлагийг дэмжих үндэсний хөтөлбөр (1999-2006 он)-ийг хэрэгжүүлж дууссан бөгөөд “Морин хуур”, “ Уртын дуу”, “ Монгол хөөмий”, “Монголын уламжлалт бий биелгээ” хөтөлбөрүүд хэрэгжүүлж байна. Харин Буриадын ёохор, баяд, дөрвөд, захчин, казак, хотон, урианхайн бий биелгээ зэрэг уламжлалт бүжгийг хадгалж хамгаалан, залуу үедээ өвлүүлэх талаар цөөн тооны авьяастнууд оролддог боловч тэднийг дэмжих нэгдсэн бодлого алга байна.

Иймээс буриадын уламжлалт ардын тойрон бүжиг Ёохорыг хадгалж хамгаалан хойч үедээ өвлүүлэх, албан болон албан бус сургалтыг өргөжүүлэх, ёохор бүжгийн хамтлаг тодруулан алдаршуулах, дэмжих чиглэлээр тодорхой үйл ажиллагаа явуулж, утга соёлын өвийг баяжуулан хөгжүүлэх ажлыг тогтмолжуулснаар Хэнтий аймагт алялал жуулчлалын эвэнт арга хэмжээ бий болгох зорилгоор Буриадын уламжлалт ардын тойрон бүжгийн "Ёохор” наадмыг Хэнтий аймгийн Батширээт суманд жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар Батширээт сумын ИТХ-ын тогтоол гарсан билээ. 

Наадам болох хугацаа: Жил бүрийн 7-р сарын сүүлийн хагаст 2 өдрийн хугацаатай зохион байгуулагддаг. Тодорхой хугацааг тухайн жилийн эхэнд  зарладаг.

Үнэ, төлбөр: ... ₮- 1 хүний

Багтсан:

Аялагчдын тоо: 2-20 хүн

Ёохор наадмын тухай дэлгэрэнгүй мэдээлэлтэй дараах фэйсбүүк пэйж хуудаснаас танилцаарай: https://www.facebook.com/yohor.naadam/